Ховд аймгийн Буянт суманд сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаанд 77 хүн оролцож байна

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
зураг
 

Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багаас бага насны хүүхэд 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба наймдугаар сарын 2-ны 20:40 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.