Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна.

Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736 хүүхдийн хүсэлт иржээ. Мөн цахим бүртгэлийн хугацаанд эцэг эх, асран хамгаалагчдаас ирж буй түгээмэл асуултад Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас хариулсныг хүргэж байна. 

Тухайлбал иргэн та "Түр оршин суугч"-аар бүртгэлтэй бол II шатны бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Хэрэв одоо амьдарч буй хаягт аав нь бүртгэлтэй, ээж нь хаягаа шилжүүлээгүй байгаа бол эцэг эхийн аль нь ч    хүсэлтээ гаргаж, хүүхдээ бүртгүүлж болно.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4