“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан энэ долоо хоногт Дорнод аймагт ажиллана

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Дорнод аймагт 2025 онд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлын 57.5 хувь нь III-IV буюу хожуу үедээ оношлогдсон бол, хорт хавдрын шалтгаанаар нас барсан иргэдийн 53.7 хувь нь оношлогдоод нэг жилийн дотор нас барсан гэсэн харамсалтай статистик байна.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банкны санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян” энэ жил 16 дахь жилдээ үргэлжилж байна. 2026 онд энэхүү аяныг Сэлэнгэ, Хөвсгөл аймагт амжилттай зохион байгуулсан бол энэ удаа Дорнод аймагт аяны багийнхан ажиллаж байна.  

Дорнод аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян” өмнө нь 2011-2023 онд 5 удаа хэрэгжсэн бөгөөд  нийтдээ 6,941 иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, хорт хавдрын 49, сэжигтэй 84 тохиолдлыг эрт илрүүлэн, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж ажилласан гэдгийг ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлж байна.

зураг
 
зураг
 

Энэ удаагийн аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зорилтот бүлгийн иргэд буюу хавдрын сэжигтэй тохиолдол байх магадлалтай, хавдраар өвчилсөн, онош тодруулах шаардлагатай өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийн, зөвлөгөө үзүүлж ажиллах юм.

Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

зураг
 

2011 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэхүү аяны багийнхан Монгол орныг дөрвөн удаа бүтэн тойрон ажиллаж, өнөөдрийн байдлаар 142 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, хорт хавдрын 720 гаруй тохиолдлыг эрт илрүүлээд байна.

ХААН Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр урт хугацааны, тогтвортой үр нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Хавдрын эсрэг үндэсний аян”-д өнөөдрийг хүртэл нийт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

зураг
 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.