Энэ сард багтаан ОХУ-аас нэмэлтээр 25,000 тон АИ-92 автобензин, 5,000 тонн онгоцны түлш авахаар тохиролцов
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны төлөөлөл Оросын Холбооны Улс(ОХУ)-д ажиллаж байна.
Энэхүү албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэн гэж сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тодруулбал наймдугаар сард багтаан ОХУ-аас нэмэлтээр 25,000 тонн АИ-92 автобензин, 5,000 тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцсон байна.
Мөн тохирсон шатахууны ачилт, татан авалтыг нэн яаралтай зохион байгуулахаа мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
