Гэмт этгээд Б.Ц нь иргэдтэй орон сууц худалдах гэрээ байгуулж, ₮6.5 тэрбумын хохирол учруулжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага наймдугаар сарын 03-07-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,778 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,382 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 730 хэрэг шинээр нээж, 314 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой хэргийн талаар:

Б.Ц нь нэр бүхий 57 хохирогчтой Баганат өргөө хотхоны байруудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 6.5 тэрбум төгрөгийг “Гео Канон төв” ХХК-ийн хаан банкны тоот дансаар болон бартераар бусад эд хөрөнгөөр тооцон авч, гэрээгээр халхавчлан, бусдыг хуурч, нийт 6.5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалт (Залилах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.