"Төрийн өмчит компаниуд жилд ₮11.1 тэрбумын түрээсийн орлоготой ч бусдаас талбай түрээслэхэд ₮36.1 тэрбумыг төлдөг"
Төрийн аудитын байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
Уг судалгаанд төрийн өмчит компаниудын удирдлагын цалин, орлогын дүн дурдагдсанаар олон нийтийн анхаарлыг татсан юм. Учир нь төрийн болон орон нутгийн өмчит ихэнх байгууллага алдагдалтай ажилладаг нь жил бүрийн тайлангаас нь ил болдог. Тухайлбал уг судалгаанд хамрагдсан 354 байгууллагын 171 нь 2025 онд ашигтай ажилласан байна. Тэдний нийт ашгийн хэмжээ 369 тэрбум төгрөг байгаа юм. Алдагдалтай ажилласан нь 159 байна. Алдагдлын хэмжээ 140 тэрбум төгрөг байгааг Үндэсний Аудитын Газар(ҮАГ)-ын Бодлого, төлөвлөлт, инновацын газрын дарга Х.Баярмаа танилцуулав.
Түүнчлэн төрийн өмчийн байгууллагуудын зардлаас түрээсийн орлогыг тэрбээр онцлон танилцууллаа.
Орлого, зарлагын зөрүү их байгаа тул төрийн өмчийг түрээслэх, түрээслүүлэх бодлогод менежмент хийх шаардлагатайг харуулсан" гэлээ.
Мөн төрийн өмчит байгууллагуудын хэвлэл мэдээлэлд зарцуулсан зардлын талаар "Судалгааны хүрээнд хэвлэл мэдээллийн зардлыг үзлээ. Төсвөөс гарч буй нэг төгрөгийн зардал нь эргээд ямар хэмжээний бүтээмжтэй байв гэдгийг төрийн аудитын байгууллага хянан шалгадаг.
Төсвийн 54 ерөнхийлөн захирагчийн 411 байгууллага 22.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийгээд иргэдийг хэр хэмжээний ямар мэдээллээр хангав, мэдэх эрхийг хэрхэн хангасан бэ гэдгийг үнэлдэггүй. Үүнийг үнэлэх, бүтээмжээ хардаг байхад анхаарах шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
