Кабо Вердегийн түүх үргэлжилсээр...
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн шатны сүүлийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр G, H, I хэсгийн тоглолт боллоо.
H хэсэгт багтсан Испанийн шигшээ баг Уругвайг 1:0-ээр буулган авснаар нийт долоон оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол нөгөө талд Кабо Верде, Азийн төлөөлөл Саудын Арабын шигшээ багтай хуурай тэнцэв. Ингэснээр хар тивээсээ алслагдсан арлынхан анх удаа ДАШТ-д оролцоод хасагдах шатанд тунаж үлдлээ.
Шигшээ 32-т хагас сая хүн амтай Кабо Верде, дэлхийн аварга цолоо хамгаалах даалгавартай Аргентины багтай хүч үзнэ.
"Цэнхэр акулууд" хочтой тус баг хэсгийн шатны гурван тоглолтод хожигдоогүй. Испани, Саудын Арабтай хуурай тэнцсэн бол Уругвайтай 2:2-оор эвийн гэрээ байгуулснаар хэсгийнхээ хоёрдугаар байр луу дэвшиж, шууд хасагдах шатанд үлдлээ.
Ийнхүү тэд хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улсын нэг болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

