"Улаанбаатар Амазонс" нутагтаа АЛТАН медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Д.Сүхбаатарын талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн цувралд "Улаанбаатар Амазонс" баг түрүүллээ.

Энэ тэмцээнд оролцогчдыг чансаагаар тэргүүлсэн манай хүүхнүүд хэсэгтээ Сингапур, Тайландыг илт давуу буулган авч, шөвгийн наймд Францын U25 багийг илүүрхсэн юм.

Улмаар хагас шигшээд БНХАУ-ын багийг 21:15-аар хожоод шигшээд Германыг 19:16-гаар ялснаар аваргаллаа.

"Амазонс" багийн хувьд энэ улиралд Шанхайд IV байр эзэлсэн бол Австрийн Венад Испанийн багтай шигшээд тунаад ялагдсан билээ.