Улаанбаатарт өнөөдөр Чингэлтэй уул, зуслан чиглэлд усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарууллаа
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
15:00 цагийн байдлаар хотын баруун талаар бороо орж эхэлж байгаа ба хотын төвөөр удахгүй 30 хүрэхгүй минутын дараа орох төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хойд Чингэлтэй уул, зуслангаараа нэлээд усархаг аадар бороо орохоор байгааг анхаарууллаа.
Улаанбаатар хотод өнөөдөр болон энэ сарын 28, 30-нд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа юм.
ЦУОШГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
