Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Эрдэнэбулганыг сонгожээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнөөдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жуужаагийн Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгожээ.
Тэрбээр Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
