УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулсан. Энэ дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь дэмжлээ.
Ийнхүү парламентын гишүүдийн 92.3 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!