• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Улаанбурхан өвчний улмаас таван хүн амь насаа алджээ

Т.Ганхишиг, ikon.mn
2025 оны 6 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбурхан өвчин батлагдсан тохиолдол одоогийн байдлаар 6,836 хүрээд байна.

Үүнээс

  • 589 хүн эмнэлэгт
  • 985 гэрээр хүн эмчлүүлж байгаа бөгөөд уг өвчний улмаас таван хүн амь насаа алджээ. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 83 хөнгөн, 469 дунд, 35 хүнд, хоёр нь нэн хүнд байдалтай байна. Улаанбурхан өвчний халдвараар 10-14 насныхан хамгийн их өвчилж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс сэрэмжлүүлсээр байгаа юм. 

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээ:

  • Биеийн эсэргүүцлээ сайжруулж, дархлаагаа дэмжин ажил амралтаа зохицуулж, чанартай хоол хүнс хэрэглэх
  • Онцын шаардлагагүй үед олон нийтийн газраар өөрөө болон бага насны хүүхдийг авч явахгүй
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээнд орохгүй байхыг анхааруулж байна.
зураг