• 6 сарын 13, Баасан

"Дараагийн ерөнхий сайд гарч ирээд өөрийн дур зоргоор нийслэлд хэрэгжиж байгаа ажлыг яаж эрэмбэлэх юм"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар 24 мега төслийн явцыг хэлэлцэж байна. Энэ үеэр трамвай төсөл болон тулгамдаж буй асуудал, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах асуудлыг танилцуулав.

Төлөөлөгч Б.Ану-Үжин: Трамвай төслийн газар шорооны ажлыг есдүгээр сараас эхлэхээр төлөвлөж байгаа. Том төслүүдэд тулгамддаг хамгийн том асуудал санхүүжилт байдаг. Монгол Улс хүйтэн улиралтай, барилга барих хугацаа богино байдаг. Нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах эрэмбэлсэн томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхгүй бол хойшлох магадлал өндөр.

Трамвай төслийн хувьд Европын хэдэн хэдэн орнуудын батлан даах компани, банктай харилцаж байна. Одоогийн байдлаар ямар нэг шийдвэр гараагүй. Яармагийн түгжрэлийг бууруулах төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Нөгөө талаас тулгамдаж байгаа асуудал улс төрийн тогтворгүй байдал. Улс төр тогтворгүй байх тусам төсөл хөтөлбөрүүд зогсох, гацах, удаашрах нөхцөл байдал үүсдэг. Мега төслүүд нь нийслэл хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх төслүүд. Иймд төслүүдийг дэмжиж ажиллах шаардлагатай гэж харж байна.

Төлөөлөгч О.Зундуйдорж "Хөгжсөн улс хүнээ боддог. Хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлэхийг хөгжил гэнэ. Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа бүх хүн зовлон нэгтэй. Цаг хугацааны хувьд алдагдалтай, эдийн засгийн өндөр өртөгтэй байгаа. Бид цаг хугацааг алдах тусам өөрсдөө асуудлаа нэмсээр байгаа. Мега төслүүд улс төрийн тогтвортой байдал дээр суурилж хөдөлдөг. Нийслэлийн олон асуудал уягдаж байгаа. Дулааны улирал эхэлсэн байхад олон бүтээн байгуулалт гараанаас гарсан байх ёстой. Гэтэл ТЭЗҮ, санхүүжилт, үйл ажиллагаа нь эхэлж байгаа төсөл дүүжин тээвэр л байна. Сэлбэ дэд төв төсөл өөрийн зарчмаараа явж байгаа.

Мега төслүүдийн ТЭЗҮ боловсруулах ажил хамгийн чухал. ТЭЗҮ-ийг зөв боловсруулснаар татвар төлөгчдийн мөнгө хэмнэгддэг, үйл ажиллагаа нь тодорхой болдог.

Дараагийн ерөнхий сайд гарч ирээд өөрийн дур зоргоор нийслэлд хэрэгжиж байгаа ажлыг яаж эрэмбэлэх юм бэ. Төслийн нэгжийн удирдлагуудыг солих асуудал яригдах юмуу үгүй юу. Юмаа мэддэг хүмүүс нь үргэлжлүүлээд ажиллах ёстой, улс төржүүлэх ямар ч шаардлага байхгүй. Бид нар Улаанбаатар хотын нийтлэг эрх ашгийг хангаж ажиллах ёстой" гээд дүүжин тээвэр өвлийн хүйтэнд аюулгүй ажиллаж чадах эсэх, аюулгүй ажиллагааг хэн хангах, нийслэл, Зам тээврийн яам хоёрын аль нь хариуцах талаар асуув.

Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар: Өнөөдрийн байдлаар 24 мега төслөөс 9 төслийн ТЭЗҮ бүрэн дууссан. 80 хувиас дээш явцтай гурав, 60 хувиас дээш нэг, 40 хувиас дээш гурав, 40 хувиас бага дөрөв, эхлээгүй дөрвөн ТЭЗҮ байгаа. 

LRT төслийг ЗТХЯ хариуцаж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийг боловсруулах тендер амжилтгүй болсон гэх мэдээлэл авсан.

Аливаа төслийн бэлтгэл ажилд ТЭЗҮ-ийг олон талаас нь харах хэрэгтэй. Хэд хэдэн төслүүдийг үзэхэд нийслэлд хийгдсэн судалгааны ажлууд хангалттай байдаг юм байна. Түүнийгээ цаг тухайд нь шинэчилдэггүй нь алдаа. Тухайлбал метроны ТЭЗҮ-ийг 12 жилийн өмнө хийсэн хэрнээ нэг ч салхи оруулаагүй. Ингээд 10 жилийн дараа ТЭЗҮ өөрчилнө гэхээр технологи, эдийн засгийн нөхцөл өөрчлөгдсөн байдаг гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг