Ultimate Fighting Championship буюу UFC тулаан 2019 оноос хойш анх удаа БНХАУ-д болно. Тодруулбал тус улсын Шанхай хотод ирэх наймдугаар сарын 23-ны Бямба гарагт холимог тулаан зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн наймдугаар сарын 22-ны Баасан гарагт ROAD TO UFC тулааны хагас шигшээ болох юм. Тивийн шилдгүүдээс холбоонд гэрээ байгуулах эрх авахын тулд өрсөлдөх тус тэмцээнд Монголоос Б.Намсрай оролцож буй.
Манай тамирчин эхний тойрогт Японы Ватарү Ямаүчиг хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.
Одоогоор Шанхайд болох тулаанд хэн хэн оролцох нь тодорхой бус байна. Хамгийн сүүлд 2019 онд эх газрын Хятадын Шэньжэнь хотод болоход БНХАУ-ын тамирчин Жан Вэйли тухайн үед аваргын бүс эзэмшигч Жессика Андрадег буулган авсан түүхтэй.
Үүнээс хойш өнгөрсөн жил Макаод UFC тулаан зохион байгуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!