• 6 сарын 12, Пүрэв

Зайсан дахь “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгох шийдэлд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн өмч хувьчлах комисс 2025 он дөрөвдүгээр сарын 15-нд хуралдаж, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, "Богд уул" сувиллыг нийслэлийн өмчид буцаан авч байв.

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтож, засварын ажлыг ирэх сард эхлүүлэхээр болжээ. Ингэснээр шинээр төрсөн эх, нярай хоёрт төрсний дараах цогц асаргаа, сувилгааг үзүүлэх юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн харьяаны эх, нярайн сэргээн засах төв байдаггүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа