• 6 сарын 13, Баасан

Эмийн үйлдвэрийн газрыг зарсан ₮9.3 тэрбумаар сургууль, цэцэрлэгийн царцсан барилгуудыг ашиглалтад оруулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Дашчойлин” хийдийн баруун талын Эмийн үйлдвэрийг албадан нурааж, 3,150 ам.метр газрыг нь дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөгөөр аваад байгаа. Тус компани долоо хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн хугацаанд 9.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэж өчигдөр мэдээлсэн.

Уг мөнгийг юунд зарцуулах талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Нийслэлийн удирдлага тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Цаашид нийслэл өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна.

Түүнчлэн алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна" гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг