• 6 сарын 13, Баасан

Австри, Монголын уран бүтээлчдийн хамтарсан "Сонгодог үдэш" тоглолт тавдугаар сарын 25-нд болно

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
УДБЭТ

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр(УДБЭТ)-т 2025 оны тавдугаар сарын 25-нд Монгол болон Австри улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд "Сонгодог үдэш" тоглолт болох гэж байна. 

Тоглолтыг УДБЭТ-ийн ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир, Австрийн удирдаач Маттиас Флецбергер нар удирдан явуулах бөгөөд Ж.Чулуун, В.Моцарт, Ф.Шуберт, И.Штраусс, Э.В.Корнголд зэрэг хөгжмийн сор зохиолчийн бүтээл эгшиглэх юм.

Маттиас Флецбергер нь таван настайгаасаа төгөлдөр хуурч мэргэжлээр Вена хотын урлагийн сургуульд суралцан төгссөн ба дэлхийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн олон уралдаанд түрүүлсэн алдартай төгөлдөр хуурч юм. Мөн концертын болон дуурийн удирдаач мэргэжлээр суралцан төгсөж, олон дуурь болон симфонийн бүтээлүүдийг Вена хотдоо болон олон улсад туурвисан туршлагатай уран бүтээлч гэдгийг УДБЭТ-аас онцолсон. 

Тэрбээр монгол уран бүтээлчдийн талаар "Монгол дуучдын ур чадвар сэтгэл хөдлөм байлаа. Тун чанартай, өндөр түвшинд дуулж байна. Би өчигдөр дуурийн тоглолт үзлээ, маш сонирхолтой, дуучдын хоолой гайхалтай сонсогдсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

зураг