Уншиж байна ...

Оносато Эзэн хааны цомыг дөрөв дэхээ хүртэж, сүмогийн 75 дахь ёкозүна боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё өндөрлөх дөхөж байна.

Тэмцээний 13 дахь өдөр унаагүй яваа озеки Оносато ижил цолтой Котозакүраг буулган авснаар 13 даваа дахь даваагаа авч, Эзэн хааны цомыг дөрөв дэхээ хүртлээ. Сүүлийн хоёр тэмцээн дараалан түрүүлсэн 24 настай япон залуу сүмогийн 75 дахь их аварга буюу ёкозүна болох нь тодорхой болжээ.

1998 онд ёкозүна цол хүртсэн Ваканохано их аваргаас хойш 72 дахь ёкозүна Кисеносатог эс тооцвол өөр япон аварга төрөөгүй юм. Дээрх хугацаанд Монголын 6, АНУ-ын 1 бөх сүмогийн дээд цолд хүрч байв.

Түрүүлсэн Оносатогийн араас ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн секивакэ Дайешог ялснаар 10 даваатай болов. Түүнчлэн секивакэ Киришима Б.Лхагвасүрэн, комүсүби Вакатакакагэ нар 10 даваатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

 

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 10:3
  • Секиваки Киришима Б.Лхагвасүрэн - 10:3
  • Маегаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил - 5:8
  • Маегаширагийн 5 Чиёшоома Г.Мөнхсайхан - 4:9
  • Маегаширагийн 6 Ошома П.Дэлгэрбаяр - 8:5
  • Маегаширагийн 8 Онокацү Б.Чойжилсүрэн - 9:4
  • Маегаширагийн 17 Тамашохо Э.Энхманлай - 4:9