ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас өчигдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгууллаа.

Хүлээн авалтад Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төр, нийгмийн өндөр албан тушаалтнууд болон бусад олон хүндтэй зочид оролцов.

Дуучин Д.Оюунтүлхүүр болон Ю.Окүяма нар хоёр орны төрийн дууллыг дуулсны дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн оны долдугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой завшаан болсон хэмээгээд ирэх 2027 онд тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан хоёр орны найрамдалт харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээв.

Түүнчлэн "2026 оны хоёрдугаар сард Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад айлчилж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн талаар санал солилцсон билээ. Тус нисэх буудлын өргөтгөл нь Монголын агаарын сүлжээний холболтыг сайжруулж, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд нэн чухал төсөл болохыг мэдэж байгаа бөгөөд Япон Улсын Засгийн газрын зүгээс ч уг төслийг хэрэгжүүлэхэд цаашид идэвхтэй хамтран ажиллах болно" гэв.

Мөн Шадар сайд Х.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсний дараагаар "Кагамибираки" буюу япон сакэ задлах ёслол боллоо.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг