Хагас коксон түлш худалдаж авдаг Хотула аппликэйшнээр автомашины торгууль төлдөг болов

Д.Янжиндулам, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн гэр хорооллын иргэд хагас коксон түлш худалдаж авахдаа ашигладаг Хотула аппликэйшнд автомашины торгуулийн төлбөр төлөх цэс нэмжээ. Энэ онд нийслэлийн төсөвт торгуулиас 196.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр баталсан билээ.

Тодруулбал өнөөдрөөс эхлэн тус аппликэйшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлгээний шимтгэлд 200 төгрөг төлж, автомашины зөрчлийн торгуулиа бөөнд нь төлөх боломж бүрдсэн болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Уг аппликэйшнийг ашиглан нийслэлийн иргэд дараах үйлдлүүдийг хийх боломжтой байна.

  • Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлөх
  • Хатуу болон хийн түлшний худалдан авах
  • QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх
  • Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах
  • Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянаж болох аж.
зураг