ОХУ-ын Чита хотод Украины дайнд амь үрэгдсэн цэргүүдийн бэлэвсэн эхнэрүүд, ээжүүд ялалтын баярын жагсаалд оролцжээ

Т.Давааням, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Украины дайнд амь үрэгдсэн цэргүүдийн бэлэвсэн эхнэр, ээж нар Чита хотын ялалтын баярын жагсаалд оролцсон нь ховор сонин үйл явдал байлаа.

Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн зураг, дүрс бичлэгт тус хотын төв талбайд цэргийн дүрэмт хувцас нөмөрсөн эмэгтэйчүүд жагсаж байгааг харуулжээ.

Чита хотын захиргааны мэдээлснээр уг жагсаалд орон нутгийн цэргийн сургуулийн сонсогч нар бас оролцсон гэнэ.

Оросын төв телевизийн хөтлөгч “Энэхүү цувааны алхам бүрийн ард итгэл найдвар, хайр агуулагдаж байна. Тэдний харц бүр зовлон шаналал, хэмжээлшгүй бахархлын илэрхийлэл байлаа” гэж магтжээ.

Кремлийн албан ёсны нэрээр “цэргийн тусгай ажиллагаа”-нд амиа алдсан цэргүүдийн төрөл төрөгсөд анх удаа ялалтын баярын жагсаалд оролцсон нь тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайн жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр тохиодог уг түүхэн арга хэмжээний агуулгыг хэрхэн өөрчилж байгааг харуулж байна.

Өчигдөр Москва хотын Улаан талбайд болсон цэргийн жагсаал сүүлийн 20 орчим жилийн түүхэнд анх удаагаа зэвсэг техникгүй зохион байгуулагдсан нь Украины агаарын халдлагын аюулаас сэргийлэх зорилготой байлаа.

Эх сурвалж: The Moscow Times