Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин: Уур савссан сүүтэй цайнд хэдэн боорцог хийчхээд, буурал ээжийн намуухан яриаг сонсонгоо цайлах шиг жаргал хаана байх билээ?
Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин: Уур савссан сүүтэй цайнд хэдэн боорцог хийчхээд, буурал ээжийн намуухан яриаг сонсонгоо цайлах шиг жаргал хаана байх билээ?
Он цаг улиран өнгөрч, буурал ээж минь бурхдын орныг зорьж, сүүтэй цай, шар тостой боорцог хаана ч юм гээгдэж, цаасан аягатай кофе бариад ажил амьдралын дунд гүйдэг болж дээ.
Тэгсэн өнөөдөр СU-д зогсож байтал нэг их танил үнэр хамар гижигддэг юм даа. Тогтоод хартал оюутан бололтой хүүгийн барьсан цаасан аягатай боорцогтой цай нүдэнд туссан. Ямар сонин мэдрэмж байв аа.
Шар тостой, боорцогтой, сүүтэй цай. Өглөө, өдөр, орой харих замдаа, эсвэл хол замд цайлах зуур...халуун ус хийгээд л болоо, шимтэй, өег, дээр нь монгол хүний биед гайхалтай зохицдог уламжлалт хүнс. Ийм сайхан өглөөний цай байдаг гэж одоо хүртэл мэдээгүй явснаа бодсоор хоёр ч дэлгүүрээр орлоо, дууссан гэх хариулт сонсоод бүүр хорхой хүрдэг юм байгаа биз дээ.
Сүүлийн дэлгүүрээс олоод, одоо чухам жаргаж сууна. Хаврын ааштай өдрүүдийн шим тэжээл, өл даах өвгөдийн жор юм даа. Уламжлалт монгол хоол, хүнс гэдэг учиртай.
Уур амьсгалын ороо бусгаад зохицсон, ууж идэхийн олон ухааныг агуулсан байдаг. Буурал ээжийн шар тостой боорцогтой, сүүтэй цайг сануулсанд, бүр эргүүлэн авчирсан хамт олон бол өнөөх л Талын Монгол брэндийн залуус...эрснээ олсондоо баярласаар харив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
