Уншиж байна ...

ХЭҮК-оос “Хотула” апликэйшн хүний эрхийг зөрчсөн эсэхийг шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдлагуудын зүгээс "Hotula аппликэйшнээр хотын иргэдийн зөв үйлдэлд оноо өгч урамшуулдаг системийг хэрэгжүүлнэ" хэмээн мэдэгдээд буй. Мөн гэр хороололд амьдардаг өрх тус аппликэйшнд бүртгүүлснээр сайжруулсан түлж худалдаж авах эрхтэй болдог. 

Гэтэл уг аппликэйшнээр иргэний хувийн мэдээллийг бүртгэж байгаа нь хүний эрхийн өндөр эрсдэл үүсгэж болзошгүй талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдлээ. 

Энэ талаар  ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 болон 23 дугаар зүйлд заасны дагуу Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа үнэлгээ хийн Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлж, зөвлөмж гаргуулдаг. Гэтэл "Хотула" аппликэйшнийг хийхдээ ХЭҮК-т мэдэгдээгүй" гэв. 

Иймээс ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа энэ сарын 19-нд бүрэн эрхийнхээ дагуу мэдээлэл шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Мөн энэ сарын 21-ний өдөр нэг иргэнээс “Хотула” аппликэйшнтэй холбоотой гомдол ирсэн тул шалгаж байгаа аж. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/reel/1418126629997374