Netflix-ийн алдарт "One Piece" телевизийн цувралын албан ёсны дууг "The Hu" хамтлаг хамтран дуулжээ
Хэдхэн хоногийн өмнө Европ дахь аялан тоглолтын хуваарийг зарласан "The Hu" хамтлаг Netflix-ийн алдарт "One Piece" телевизийн цувралын хоёрдугаар улирлын албан ёсны дууг хамтран дуулжээ.
Энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болох тус цувралын дууг бүтээхэд Эммигийн шагналт орос гаралтай америк бүсгүй Соня Белоусова, итали гаралтай швейцарын уран бүтээлч Жиона Остинелли нар шүлэг болон аяыг нь бүтээсэн байна. Тэд "One Piece" цувралын эхний ангийн дууг бүтээсэн билээ.
Тэд өнгөрсөн онд хүүхдийн болон гэр бүлийн киноны шилдэг дуу төрөлд "One Piece" цувралынхаа "My Sails Are Set" дуугаараа Эммигийн шагнал хүртэж байв.
Тэгвэл тэд шинэ цувралынхаа эхний дууг олон нийтэд хүргэжээ.
"Pray to the Sun" буюу "Нарны залбирал" нэртэй шинэ дууг ирланд дуучин Деклан де Барра болон Монголын "The HU" хамтлаг хамтран дуулсан байна.
Эх сурвалж: Netflix
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
