ФОТО: "Би Си Эйч Найтс" багийн О.Эрдэнэцогт улирлын үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 39 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ны Дээд лигийн 2025-2026 оны улирал өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхэлсэн билээ.

Уламжлал ёсоор тэд улирлын шилдгүүдээ өнөөдөр зарлав. Өнгөрсөн жил улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодрох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан "Би Си Эйч Найтс" О.Эрдэнэцогт улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодорч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан бол энэ улиралд маш сайн тоглолт үзүүлсэн "Эс Жи Эйпс"-ийн төвийн тоглогч Г.Дөлгөөн шилдэг хамгаалагчаар нэрлэгдлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шагналаа гардаж авсныхаа дараа О.Эрдэнэцогт "Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна. Баярлалаа. Энэ шагнал бол ганц миний хувийн шагнал биш. Миний хайртай хамт олон, багийн маань зүтгэл юм. Үргэлж тусалж, дэмжиж ирсэн дасгалжуулагчдаа баярлалаа. Гэр бүл, аав, ээждээ талархаж байна. Энэ шагнал надад цаашид улам их хичээх урам зориг өглөө. Хөгжөөн дэмжигчид, сагсан бөмбөг сонирхогчдынхоо итгэлийг алдахгүй. Сагсан бөмбөг мандтугай" гэв. 

Лигийн шилдгээр

  • Улирлын Үнэ Цэнтэй Тоглогч - О.Эрдэнэцогт (Би Си Эйч Найтс)
  • Улирлын Шилдэг Шинэ Тоглогч - О.Өсөхбаяр (Хаан Шонхорууд)
  • Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч - Г.Дөлгөөн (Эс Жи Эйпс)
  • Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч - Давион Уоррен (Би Си Эйч Найтс)
  • Улирлын Шилдэг 6 дахь Тоглогч - А.Батхуяг (Хаан Шонхорууд)
  • Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч - Б.Барсболд (Хасын Хүлэгүүд)
  • Улирлын Шилдэг Дасгалжуулагч - Юрис Васильевс (Би Си Эйч Найтс)

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг