• 6 сарын 13, Баасан

ФОТО: 100 жилийн тэртээ Монголын хөх тэнгэрт онгоц дүүлэн ниссэнээр НИСЭХ ХҮЧИН түүхээ эхлүүлсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 

Түүхт ойн баяраар өнгөрсөн зууны ололт амжилтаа дүгнэж, цаашдын чиг хандлагаа тодорхойлох зорилгоор иргэний агаарын тээврийн салбарынхан ийнхүү баярын хурал, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаагаа өнөөдөр (2025.05.23) тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ үеэр ахмад ажилчдаа алдаршуулж, салбартаа олон жил үр бүтээл гаргасан үе үеийн шилдэг ажилчдаа урамшуулан шагнах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. 

Монголын тэнгэрт тэртээх 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр түүхээ эхлүүлсэн.

Иргэний нисэхийн салбар, үе үеийн нисгэгч, инженер техникийн ажилтнууд, бүх шатны албан хаагчдын хүчин чармайлт, нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд нэгэн зууныг туулж өдгөө бүс нутгийн хэмжээний төдийгүй, дэлхийд хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй, найдвартай, өрсөлдөх чадвартай болж дараагийн хөгжлийн шинэ зууныг эхлүүлж байна.

Иргэний нисэхийн салбар нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай холбох гүүр болохын зэрэгцээ, гадаад, дотоод худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал хөшүүрэг болон улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсаар олон арван амжилтыг бүтээсээр ирснийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо. 

"Энэ бүх ололт амжилт нисэхийн салбартай зүрх сэтгэлээ холбосон үе үеийн нисгэгч, албан хаагчид та бүхний хичээл зүтгэлийн үр дүн"

Өнгөрсөн жилүүдэд агаарын тээврийн салбарт гарсан ололт амжилтын тухай дараах мэдээллийг тэрбээр хүргэсэн юм. 


Түүх сөхвөл бидэнд бахархах олон амжилт байна.

2024 онд агаарын тээвэрт 2.2 сая зорчигч тээвэрлэж олон улсын зорчигчдын тоо өмнөх оныхоос 33 хувь буюу 434,000 зорчигчоор нэмэгдсэн энэхүү амжилтын бодит илэрхийлэл. 

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийн либералчлах бодлогын хүрээнд дэлхийн 48 улстай агаарын харилцааны гэрээ байгуулж, шинээр 11 нислэгийн чиглэл нээж дэлхийн 22 улсын 60 гаруй хот руу нислэг үйлдэж байна.

Олон улсын нислэгүүдээс дурдвал АНУ болон Франкфурт, Истанбул, Красноярск, Алматы, Токио, Сөүл, Инчеон, Бусан, Чонжү, Тэгү, Бээжин, Шанхай, ХонгКонг, Фукуок, Бангкок, Хошимин, Эрхүү, Ордос, Гуанжоу, Эрээн, Манжуур, Хайлаар, Хөх хот Хайнан, Саньяа, Хөлөнбуйр, Манжуур зэрэг хотууд руу захиалгат болон хуваарьт нислэгийг үйлдэж байна. Ирэх есдүгээр сард Улаанбаатар -Москва чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Ирэх есдүгээр сараас Улаанбаатар-Москвагийн шууд нислэгийг үйлдэхээр төлөвлөж байна.

Мөн агаарын зайг шинэчилж, навигацийн үнэлгээг долоон жилийн дараа бид нэмэгдүүлж чадлаа. Агаарын тээврийн паркийн шинэчлэлийг хийж Монгол Улсад болон гадаад улс орнуудад бүртгэлтэй нийт 63 хөлөгтэй болсон байна.

Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн эрх зүйн зохицуулалтуудыг илүү сайжруулж, олон улсын жишигт нийцсэн салбарын бүтцийн өөрчлөлтийг бид хэрэгжүүлж чадсан.

Дотооддоо орон нутгийн нислэгийг сэргээж, алслагдсан аймгийн иргэдийг хямд тарифаар зорчих боломжийг бүрдүүллээ.

Нисэхийн аюулгүй үйлчилгээний хувьд АНУ-ын тээврийн аюулгүй байдлын захиргаанаас шат дараатай зохион байгуулж буй олон улсын хяналт шалгалтад амжилттай хамрагдаж, Монгол Улсын нисэхийн аюулгүй хамгаалалт олон улсын шаардлагыг бүрэн хангасан амжилттай үнэлгээ авсан.

Үүний үр дүнд Америкийн United Airlines компанийн нислэгийг 2025 оны тавдугаар сарын 1-нд эх орондоо амжилттай хүлээн авч Монгол Улс иргэний агаарын салбарт түүхэн нэгэн шинэ хуудсыг нээгээд байна.

Энэ бүх ололт амжилтууд нисэхийн салбартай зүрх сэтгэлээ холбосон үе үеийн нисгэгч, бүх шатны албан хаагчид та бүхний хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэе.

Цаашид бид агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэний нисэхийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улс орон нутгийн нислэгүүдийг эрчимжүүлэх Нисэх хаан олон улсын нисэх онгоцны буудлыг бүс нутгийн дамжих тээвэр зангилгааны төв болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад иргэний нисэхийн салбарын оролцоо ихээхэн ач холбогдолтой.

Монголын иргэний нисэхийн салбар цаашид ч улам илүүг хийж бүтээж улс орныг холбосон стратегийн гүүр болсоор байх болтугай.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хуралд Зам Тээврийн Яам, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Иргэний Нисэхийн Үндэсний Төвийн дарга удирдлагууд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, нисэхийн салбарын ахмадууд, ажилтан алба хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

"Монгол Улсын нисэхийн салбарыг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад үргэлж бэлэн байгаа"

Энэ үеэр Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Та Мао дараах сэтгэгдлийг илэрхийлж байлаа. 



Тэрбээр хэлэхдээ "ICAO нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын харьяа иргэний нисэхийн асуудал эрхэлсэн тусгай байгууллага юм.

Юуны өмнө Монгол Улсын иргэний нисэхийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн баяр хүргэе.

ICAO байгуулагдаад 80 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улсын нисэхийн салбар 100 жилийн түүхтэй болсон нь үнэхээр бахархмаар, ICAO-оос 20 жилийн өмнө эхэлсэн түүхтэй байна шүү дээ. Агаарын тээвэр нь эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг тул өндөр стандарт шаарддаг. Тиймээс ICAO нь олон улсын аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал болон эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах олон улсын конвенц, стандартыг тогтоон мөрдүүлж байдаг.

Агаарын тээвэр бол хөгжил дэвшлийн гол хүчин зүйл бөгөөд ICAO нь Монгол Улсын нисэхийн салбарыг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад үргэлж бэлэн байгааг энэхүү боломжийг ашиглан илэрхийлье.

Миний өмнө дурдсанчлан, агаарын тээвэр нь эдийн засгийн хөгжлийн гол хүчний нэг юм. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь эдийн засгийн өсөлт хөгжилд туйлын чухал үүрэгтэй.

Иймээс Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, нисэх буудал, төмөр зам, шинэ терминал зэрэг дэд бүтцэд бодитой, их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.

Энэхүү хөгжлийн чиглэлд төвлөрөн ажиллаж байгааг харахад, Монгол Улс агаарын тээврийн илүү дэвшилтэт, найдвартай тогтолцоог бүрдүүлэх бодит боломж, чадавхтай гэдэгт итгэл төгс байна" хэмээн онцлов. 

Монгол Улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилчдаа алдаршуулж, салбартаа олон жил үр бүтээл гаргасан үе үеийн шилдэг ажилчдаа урамшуулан шагнах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. 

ФОТО:

Гэрэл зургийг MPA.MN

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг