Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний иргэний агаарын тээврийн МИАТ ТӨХК 69 жилийн хугацаанд нийт 25 сая зорчигч тээвэрлэжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой болон Монголын үндэсний иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК-ийн 69 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 

Үүнтэй холбогдуулан "МИАТ" ТӨХК-ийн зүгээс иргэний агаарын тээврийн салбарын үе үеийн төлөөлөлдөө зориулж хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Зам Тээвэр, Хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нарын тэргүүтэй иргэний агаарын тээврийн салбарын үе үеийн төлөөллүүд оролцов.

1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ. Энэ өдрийг Монголын нисэх хүчин үүссэн өдөр гэж үзэн жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.

Харин 1956 онд иргэний гэх тодотголтой агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа эхэлж, хуваарьт тогтмол нислэгийг үйлдэж байсан түүхтэй билээ. Тухайлбал 1956 оны долдугаар сарын 7-нд Антоновын зохион бүтээх товчооны Ан-2 агаарын хөлгөөр Дорнод, Ховд, Хөвсгөлийн чиглэлд нислэг үйлдсэнээр МИАТ компани үүсгэн байгуулагдсан аж.

Өдгөө Монгол Улсад МИАТ ТӨХК, Хүннү Эйр, Аэро Монголиа, Эзинис Эйрвэйс зэрэг авиа компани орон нутгийн болон олон улсын тогтмол нислэг үйлдэж байна. Монголын иргэний нисэхийн салбарт 5,000 орчим ажилтан, албан хаагч ажиллаж байгаагийн 70 орчим хувь нь нарийн мэргэжлийнх юм. 

Түүнчлэн Монгол Улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МИАТ ТӨХК-ийн В787-9 агаарын хөлгийн багш-нисгэгч Гавьяат нисгэгч Рословын Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан юм.

"энэ онд гадаадын хоёр агаарын тээвэрлэгч компани Монгол Улс рүү нислэг үйлдэх болсныг дуулгахад таатай байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн арга хэмжээний эхэнд Зам Тээвэр, Хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын иргэний агаарын тээврийн салбарт либералчлал эрчимтэй хийгдэж, иргэний агаарын тээврийн зах зээлд одоогоор дотоодын дөрөв, гадаадын 16 компани үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг болох “United Airlines” Монгол Улс руу үйлдсэн анхны нислэг тавдугаар сарын 1-ний өдөр боллоо. 

Мөн энэ онд гадаадын хоёр агаарын тээвэрлэгч компани Монгол Улс рүү нислэг үйлдэх болсныг дуулгахад таатай байна. Ингэснээр манай улсын агаарын тээврийн зах зээлд гадаадын 19 компани 22 чиглэлд шууд нислэг үйлдэн үйл ажиллагаа явуулахаар болсон байна" хэмээн ярилаа.

"МИАТ ТӨХК нь энэхүү 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэсэн байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын төрийн далбааг тээгч  үндэсний иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК-тай аж амьдралаа холбож, оюун санаа, ур ухаан, мэдлэг боловсрол, зүрх сэтгэлээ зориулж ирсэн үе үеийн төлөөлөл, өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой болон "МИАТ" ТӨХК үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ойн халуун мэндийг хүргэе. 

Энэхүү түүхэн ойг манай компани амжилт бүтээлээр дүүрэн угтлаа. МИАТ ТӨХК нь энэхүү 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэсэн байна. Мөн 2024 онд өмнөх жилүүдийн амжилтаа шинэчилж салбарынхаа 100 жилийн ойг угтаж буйгаараа онцлог юм. 

Мөн миний бие Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь МИАТ ТӨХК-ийн хамт олны маань хүч урам зориг байсан шүү. 1989 онд манай улс иргэний нисэхийн удирдах байгууллагын конвенцод нэгдсэнтэй холбоотойгоор Монгол Иргэний тээврийн удирдах газрыг хоёр хуваах шаардлага үүссэн. Улмаар 1993 онд МИАТ ТӨХК болж удирдах газраас салснаар анхны захирлаар н.Хүрэлбаатар ажиллаж байсан юм.

Тэртээх 30 жилийн өмнө МИАТ ТӨХК нь Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны гишүүнээр элсэж, 2007 онд тус холбооны аюулгүй ажиллагааны гэрчилгээг авч, олон улсын агаарын тээврийн компанитай хамтын ажиллагааг эхлүүлсэн" хэмээн ярилаа.

Түүнчлэн өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр иргэний агаарын тээврийн салбарынхны хөдөлмөрийг үнэлж, төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа боллоо.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг