ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнхбаатар: Тойрог хурдны замын трасст 2,578 орчим нэгж талбар өртөнө. Үүнд 441 тэрбум төгрөг шаардлагатай

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явц, танилцуулгыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр ТЭЦ-V, Сэлбэ дэд төв, Туулын хурдны зам, Тойрог хурдны замыг барих трасст өртсөн нэгж талбаруудыг хэрхэн чөлөөлж байгааг төлөөлөгч Ц.Оюунзул асуусан юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар "Мега төслүүдийн газар чөлөөлөлт хэвийн явагдаж байна. ТЭЗҮ, зураг батлагдсан байршлуудад газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Үнэлгээ хийлгэж байна.

Одоогийн байдлаар Туулын хурдны замын трасст иргэн, ААН-үүдэд мэдэгдэл очсон, өнөөдрөөс үнэлгээ хийлгэх гэж байна. 

Нийслэл хотод хийгдэх гэж байгаа бүх бүтээн байгуулалтын төсөөллийн үнэлгээ гарсан. 

  • Метро төслийн төсөөллийн үнэлгээг одоогоор гаргах боломжгүй байна.
     
  • Трамвай төслийн газарт 217 нэгж талбар өртөнө. Төсөөллийн үнэлгээ таван тэрбум орчим төгрөг.
     
  • Тойрог хурдны замын трасст 2,578 орчим нэгж талбар өртөх зураг ирсэн. Үүнд 441 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн төсөөллийн үнэлгээ гарсан.
     
  • Туулын хурдны замын трасст 106 нэгж талбар өртсөн. Төсөөллийн үнэлгээ 50 тэрбум төгрөг.
     
  • BRT буюу тусгай замын автобусны трасст 51 нэгж талбар өртөх бөгөөд 13.2 тэрбум төгрөг шаардагдах төсөөллийн үнэлгээ гарсан.
     
  • LRT буюу хөнгөн замын тээврийн трасст 217 нэгж талбар өртөж байгаа. Таван тэрбум орчим төгрөг шаардлагатай.
     
  • ТЭЦ-V станцын трасст 26 нэгж талбар өртсөн. Үүнээс 12 нэгж талбарын иргэн, ААН-үүдтэй уулзалт хийж, үнэлгээ оруулан тайлангаа хүлээж байна. Үлдсэн нэгж талбарынхантай уулзалт хийхээр урилгаа өгсөн.
     
  • Сэлбэ дэд төвд 2,206 нэгж талбар чөлөөлөхөөс 264 нэгж талбар үлдээд байна, бусдыг чөлөөлсөн. 264 нэгж талбарыг чөлөөлөхөд 130 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн төсөөллийн үнэлгээ гарлаа.
     
  • Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо буюу Ханын материалд 64 нэгж талбарыг чөлөөлөх үлдсэн. Үүнд 17 орчим тэрбум төгрөг шаардлагатай үнэлгээ гарсан
     
  • Дүүжин тээврийн газар чөлөөлөлт хийгдэж дууссан.

Бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил ийм байдалтайгаар үргэлжилж байна" гэж танилцуулав.

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
sss [49.163.179.180] 2025/5/24
доторх коридор замуудаа сайн хийгээд өгөөчээ. Толгойт-Ард аюушийн гудамжыг холбосон шиг. Толгойтоос шууд найрамдал зуслангий замруу холбоод өгөөчээ
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.104] 2025/5/23
Ingej l mungu gusdag bolood bhaamda
0 | 0 Хариулах
МӨНГӨНИЙ ХАНШ УЛАМ НОВШ БОЛОХ НЬ [202.9.46.104] 2025/5/23
Мөнгөний ханш улам унах нь дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.34] 2025/5/23
НЯМБААТАРАА ОГЦОРУУЛНА
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/23
1их тойрог зам чинь хаашаа даялаад бгаа юм бээ төөрдөг байшин шиг л харагдаж бна
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/23
Газар чөлөөлөхөд хугацаа их ордог тул эртхэн эхлүүлээч газар чөлөөлөлтөөс болж бүх замын ажил хойшилдог
0 | 0 Хариулах
МАН хулгай утгаа алдсан [66.181.160.118] 2025/5/23
баахан тендер битүү хулгай
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2025/5/23
Шинэ хот байгуулах дэд бүтэцэд тэр мөнгөө зарцуулаасай, улаанбаатарыг ингээд орхичих, хангалттай
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.233] 2025/5/23
Уул нь жоохон ухаан гаргахад тийм л баймаар юм гэхдээ гол нь хулгай хийх л юм бишүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.144] 2025/5/23
Данх Төлгөн коммунист хоёрын хоршил баллаж байнаа
0 | 0 Хариулах
Orc [139.5.216.126] 2025/5/23
#chaavaas
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.190] 2025/5/23
Цөмлөж байгаа юм бндаа
1 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2025/5/23
Тэнэгтэхээ болих хэрэгтэй.Мөнгө идэх арга
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.233] 2025/5/23
30 км замыг 750 сая $ барина энэ бол дэндүү санаанд багтамгүй хулгай шүү 500км зам барих мөнгө шдээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.160] 2025/5/23
A simple asphalt road in flat terrain might cost closer to $1 million per kilometer.
0 | 0 Хариулах
иргэн [203.217.139.240] 2025/5/23
Солиорол
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.130] 2025/5/23
Хайран мөнгө
1 | 0 Хариулах