• 6 сарын 13, Баасан

Gangbay: Өмнө нь хийгдэж байгаагүй өнцгөөр тоглолтоо найруулахыг хүссэн. "Касета" нь дурсамжтай холбоотой нэршил

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Gangbay хамтлагийн "Касета" тоглолт маргааш буюу Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. 


Хэвлэлийн хурлын эхэнд Gangbay хамтлагийн гишүүн С.Баянмөнх "Касета тоглолт нээгдэхэд нэг хоногт дутуу байна. "Касета" гэдэг хүн бүрийн мэддэг хөгжмийн хэрэгсэл. Манай хамтлаг өмнө нь ийм нэртэй кино хийж байсан учраас сэтгэлд өег байдаг. 

Тайз, техник тоног төхөөрөмж, гадаадын уран бүтээлчид гэх мэт бүгд бэлэн болсон байна. Маргаашийн тоглолтод эхлээд хүмүүсийн сайн мэддэг дуучид гарна. Түүний араас манай хамтлагийн эхний үе яваад гадаадын уран бүтээлчид гарч дуулна. Үндсэндээ тоглолт маань дөрвөн хэсгээс бүрдэж байгаа юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Бямба гарагийн өдрийн 15:00 цагт тоглолтын хаалга нээгдэнэ. 18:00 цагт DJ нар тоглож эхлээд 19:00 цагийн үед тоглолт албан ёсоор нээгдэхээр төлөвлөсөн. Тоглолтод маань ADAM, SARYUNA, DZE, SUMENHUAR, AXEMAN гэсэн гадаадын таван уран бүтээлч оролцоно. 

Тоглолтын тайзыг гурвалжин хэлбэртэй зассан. DJ нар гуравдугаар давхарт тоглох бол 1 болон 2 давхарт уран бүтээлчид дуулна. Өмнө нь хийгдэж байгаагүй өнцгөөр тоглолтоо найруулахыг хүссэн. 

Мөн Бундын тамга, Гала гэсэн хамтлагуудыг тоглолт дээрээ урьсан. "Касета" гэдэг нь дурсамжтай холбоотой нэршил. Тухайн цаг үедээ дурсамжтайгаа үлдсэн дуунуудыг сэргээх үүднээс хамтлагуудыг авч ирсэн" хэмээн ярилаа.

"Монголд энэ жил орж ирсэн цоо шинэ хөгжим дугарах гэж буйгаараа онцлог"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Gangbay хамтлагийн гишүүн Д.Ганбат "Монгол Улсад анх удаа ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт болох гэж байгаа. Ерөнхий продюсер хоёр ахтайгаа нийлээд ард нь гарахаар өдөр шөнөгүй зүтгэж байна.

Монголд энэ жил орж ирсэн цоо шинэ хөгжим дугарах гэж буйгаараа онцлог. Өчигдөр шалгаж үзсэн. Одоогийн байдлаар маш их тасалбар зарагдсан байна. Та бүхэн манай тоглолтыг ирж үзээрэй" гэв.

хэвлэлийн хурлын зургуудаас..

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг