Гоёл Кашмер Монголд анх удаа ноолуурын Outlet дэлгүүр нээлээ
Дэлхий дахинаа өргөн тархсан outlet дэлгүүрийн консепцийг ноолуурын салбарт анх удаа Гоёл кашмер танилцуулж байна. Шинэ дэлгүүр нь Улаанбаатар хотод яармагт байрлах Номин-Макро болон Дархан хотын Олон Улсын худалдааны төвд өнөөдөр буюу 5 сарын 29-ний өдөр нэгэн зэрэг нээлтээ хийжээ.
Outlet дэлгүүр бий болсноор Гоёл кашмер компани бусад үндсэн салбар дэлгүүрүүддээ улирал бүр дэлхий дахины загварын чиг хандлагад нийцсэн, шинэлэг загваруудыг хэрэглэгчдэдээ илүү хүртээмжтэйгээр хүргэх боломжтой болж байгаа ажээ.
Дэлгүүрийн хаяг:
- Улаанбаатар хот - Яармагийн Номин Макро худалдааны төвийн 2 давхар
Цагийн хуваарь: Өдөр бүр 8:30 – 22:00
Утас: 80623338
- Дархан хот - Шинэ Дархан Олон Улсын Худалдааны төвийн 1 давхар
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00 – 19:00
Утас: 86522299, 90104490
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
