AI ашиглахын өмнө байгууллага өөрөө системтэй байх шаардлагатай: CRM, автоматжуулалт болон дижитал шилжилтийн БОДИТ ТУРШЛАГА

СУРТАЛЧИЛГАА
8 цаг 15 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

SabaX компани 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Bitrix24 Experience Day-Бодит туршлага, бодит үр дүн” арга хэмжээг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд Bitrix24 ашигладаг харилцагч байгууллагуудын удирдлагууд оролцож, CRM систем, борлуулалтын удирдлага, харилцагчийн үйлчилгээ, workflow automation, ERP интеграци болон байгууллагын дотоод үйл ажиллагааг системчлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодит туршлага, үр дүнгээ хоорондоо нээлттэй хуваалцсан нь онцлог байв.

Арга хэмжээнд бүртгүүлсэн оролцогчдын ирц 92 хувьд хүрсэн бөгөөд арга хэмжээний дараах үнэлгээгээр оролцогчдын 88 хувь нь уулзалт хүлээлтэд нь хүрсэн гэж үнэлжээ. Мөн оролцогчдын 93 хувь нь дараагийн Bitrix24 Experience Day арга хэмжээнд дахин оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэхүү уулзалтын ач холбогдол, хэрэгцээг харуулсан үзүүлэлт болсон юм.

Сүүлийн жилүүдэд AI, automation, CRM, ERP integration, digital transformation зэрэг ойлголтууд бизнесийн салбарт хамгийн их яригдах сэдвүүдийн нэг болоод байна. Байгууллагууд ч бүтээмжээ нэмэгдүүлэх, цөөн хүнээр илүү үр дүнтэй ажиллах, хэрэглэгчийн туршлагаа сайжруулах зорилгоор шинэ технологиудыг идэвхтэй судалж эхэлжээ. Гэвч практик дээр нэг нийтлэг асуудал ажиглагддаг.

AI ашиглах тухай ярьж байгаа ч байгууллагын дотоод үйл ажиллагаа нь өөрөө системгүй, процессууд нь салангид, олон төрлийн программ ашиглаж байгаа ч хоорондоо уялдаагүй, мэдээлэл нь тархмал, өдөр тутмын менежмент нь хүний хамаарал өндөр хэвээр байх тохиолдол олон байна. Өөрөөр хэлбэл AI-аас өмнө байгууллага өөрөө системтэй байх шаардлага улам чухал болжээ.

Өнөөдөр байгууллагууд CRM, ERP, HR, Task management, Customer service, Call center зэрэг олон төрлийн программ ашиглаж байгаа ч эдгээр нь хоорондоо интеграцгүй байх нь нийтлэг асуудал болсон байна. Үр дүнд нь мэдээлэл давхар шивэгдэх, гар ажиллагаа ихсэх, ажилтнууд олон систем дамжин ажиллах, удирдлагууд бодит дата дээр суурилсан шийдвэр гаргах боломж хязгаарлагдах, хэрэглэгчийн үйлчилгээ тасалдах зэрэг эрсдэлүүд үүсдэг.

Тиймээс байгууллагууд илүү олон программ ашиглах уу гэдгээс илүүтэйгээр үйл ажиллагаагаа хэрхэн нэг дор төвлөрүүлж, CRM, борлуулалтын удирдлага, харилцагчийн үйлчилгээ, автоматжуулалт болон дотоод хамтын ажиллагаагаа нэг систем дээр уялдуулах вэ гэдэгт анхаарах шаардлагатай болжээ.

Нэгдсэн системтэй ажиллагаа нь зөвхөн зардал хэмнэх боломж биш юм. Харин ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, гар ажиллагаа болон алдааг бууруулах, борлуулалтын процессыг хурдасгах, харилцагчийн мэдээллийн санг нэгтгэх, багуудын уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх суурь болдог байна.

Арга хэмжээний үеэр оролцогч байгууллагуудын нэг нь Bitrix24-ийг 2024 оноос эхлэн харилцагчийн үйлчилгээ болон борлуулалтын сэжим нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж эхэлсэн тухайгаа хуваалцсан юм. Тэдний хэлснээр системийг тогтмол ашиглаж, CRM болон борлуулалтын процессоо нэг платформ дээр удирдах болсноор хоёр жилийн хугацаанд байгууллагын харилцагчийн тоо нь 1,000-аас 2,500 гаруй болж өссөн байна.

Тус байгууллагын удирдлагын онцолсноор энэхүү өсөлт нь харилцагчийн мэдээлэл, борлуулалтын боломжууд, харилцааны түүхийг нэг дор удирдах боломж бүрдсэнээр илүү олон дийлүүдийг алдалгүй ажиллах нөхцөл бүрдсэнтэй холбоотой ажээ.

Өөр нэг оролцогч байгууллага Bitrix24-ийг байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны систем болгон ашиглаж буй туршлагаа танилцуулсан юм. Тэдний хувьд ажлын урсгалууд илүү тодорхой болж, багуудын хамтын ажиллагаа сайжирч, мэдээллийн солилцоо хурдассанаар ажлын бүтээмж болон гүйцэтгэлийн чанар мэдэгдэхүйц нэмэгдсэн талаар хуваалцсан.

Мөн Bitrix24 доторх олон төрлийн функцүүдийг ашигласнаар өмнө нь тусдаа программ, хэрэгслүүдээр шийддэг байсан ажлуудыг нэг систем дээр төвлөрүүлж чадсан нь байгууллагын зардал болон цаг хугацааг мэдэгдэхүйц хэмнэж байгааг онцолсон юм. Эдгээр бодит туршлагууд нь арга хэмжээний гол санааг улам баталгаажуулж байлаа.

SabaX нь АНУ-ын Alaio, Inc компанийн Bitrix24 программын Монгол дахь албан ёсны Алтан түнш бөгөөд Алтан түншлэл нь Bitrix24-ийн хамгийн дээд түвшний түншлэлийн зэрэг юм. Тус компани 2020 оноос хойш 70 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, CRM систем нэвтрүүлэлт, борлуулалтын удирдлага, харилцагчийн үйлчилгээний систем, workflow automation, ERP интеграци, contact center шийдэл болон дижитал шилжилтийн төслүүдийг хэрэгжүүлээд байна.

SabaX-ийн туршлагаас харахад дижитал шилжилт гэдэг нь зөвхөн программ худалдан авч, суурилуулах тухай асуудал биш. Харин байгууллагын өдөр тутмын ажиллагааг илүү системтэй, хэмжигдэхүйц, уялдаа холбоотой тогтолцоо руу шилжүүлэх тухай юм.

Программ суурилуулснаар ажил дуусдаггүй. Харин бодит ажил тэр мөчөөс эхэлдэг. Системийг байгууллагын өдөр тутмын хэрэглээ болгох, процессоо шинэчлэх, багуудын хэрэглээг жигдрүүлэх, автоматжуулалтыг нутагшуулах, өгөгдөл дээр суурилсан менежментийн соёлыг бий болгох нь удирдлагын оролцоо, манлайллыг хамгийн их шаарддаг хэсэг байдаг.

Тиймээс өнөөдөр байгууллагуудын өрсөлдөөний давуу тал нь хэдэн программ, ямар технологи ашиглаж байгаадаа биш, харин түүнийг өдөр тутмын ажиллагаандаа хэр системтэй хэрэгжүүлж байгаадаа оршиж байна.

AI, automation, data-driven management эрчимтэй хөгжиж буй энэ үед байгууллагуудын хамгийн том боломж нь шинэ технологи худалдан авахад бус, харин системтэй ажиллах соёлыг бий болгож, технологийн үр өгөөжийг бодит үр дүн болгон хувиргах чадварт оршиж байна.

Bitrix24 Experience Day арга хэмжээний хамгийн үнэ цэнтэй үр дүн нь шинэ бүтээгдэхүүн, шинэ функц танилцуулсан явдал биш байлаа. Харин харилцагч байгууллагууд өөрсдийн өсөлт, бүтээмж, үйлчилгээний чанар, автоматжуулалтын бодит үр дүнгээ хуваалцсан нь SabaX багийн хувьд цаашид илүү хичээн ажиллах хамгийн том урам зориг болсон юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.sabax.mn вебсайтаас авна уу.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.