ФОТО: Шатрын ААШТ-ий нээлт боллоо
Монголд болох шатрын 21 дэх удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) өнөөдөр Баянгол зочид буудалд нээлтээ хийлээ. Ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин билээ.
Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.
Нээлтийн ёслолд Монголын шатрын холбооны тэргүүн Г.Занданшатар, Соёл, спортын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын дарга С.Бямбацогт тэргүүтэй зочид оролцлоо.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
