13 настай хүүхэд жоншны уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй талбайд тоглож байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Хүүхэд шороонд дарагдаж нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн Өргөн сум хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд жоншны уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй орхисон нүх, сумын хогийн цэг болсон газарт тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
