ЗАЛИЛАГЧИД АМРАЛТЫН ӨДРИЙГ АШИГЛАДАГ!
Сурталчилгаа
Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдээр иргэдийн сонор сэрэмж сулрахыг залилагч отон хүлээж байдаг. Залилагчид боломж бүү олго.
БАНК ХЭЗЭЭ Ч ТАНААС:
Таны нэвтрэх нэр
Нууц үг
Нэг удаагийн код (OTP)
Баталгаажуулах нууц үг зэргийг ямар ч нөхцөлд асуудаггүй.
Та зөвхөн банкны албан ёсны сошиал хуудас болон баталгаат сувгуудаас мэдээлэл авч, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ цахим залилангаас хамгаалаарай.
Хэрвээ та хохирсон бол нэн даруй 102 болон 5126-5666 дугаараар Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
