Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой ХААНА
Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд Барилгачдын гудамжнаас Залуучуудын гудамж чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеэр авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаахаар болжээ.
Хаах: 2026 оны 5-р сарын 29-ний 23:00 цаг
Нээх: 2026 оны 5-р сарын 30-ны 06:00 цагт авто замын хөдөлгөөнийг нээнэ. Иргэд, жолооч нар өөр замаар зорчихыг хүсье гэж НЗХГ-аас мэдээллээ.
Нэгдүгээр хорооллын арын авто замыг Дэлхийн Банкны санхүүжилтээр өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн бөгөөд Макс рөүд, Арж капитал компанийн түншлэл гүйцэтгэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
