Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ховд аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.

Энэ тухай Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Мөнх-Оргил ОБЕГ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр "Баян-Өлгий аймагт малын гоц халдварт өвчин гарсан байсан. Өнөөдөр Ховд аймгийн Булган сумын нутагт малын гоц халдварт өвчин шинээр бүртгэгдсэн байна" гэж мэдээллээ.

ВИДЕО:

Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын Газраас "Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр "SAT-1" төрлийн өвчин болох нь батлагдлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар долоон өрхийн 32 үхэр өвчилсөн. Мөн Баян модны застав чиглэлд ижил шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээ ирүүллээ.

"SAT-1" төрлийн өвчинд вакцин байхгүй. Зөвхөн Турк улсаас авдаг байна. Агаар дусал, машин техник, хүн, зэрлэг амьтнаар дамжиж халдварладаг хүнд төрлийн шүлхий өвчин. Өвчилсөн малыг хотоор устгалд оруулах заавартай.

Баян-Өлгий аймагтай хиллэдэг сумдын малчид хол газарт малаа бэлчээхгүй байхыг зөвлөж байна.

Булган суманд 9, Эрдэнэбүрэн сумын Хашаатад нэг пост гарч, зорчих хөдөлгөөнүүд хаагдаж байгаа" гэв.