ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/23-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: "Огцрох амархан" жагсаал 10 дахь өдрөө үргэлжлэв
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилго бүхий "Огцрох амархан" жагсаал өнөөдөр 10 дахь өдрөө 16:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болов.
Жагсагчдын зүгээс дараах үндсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.
- Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох,
- Дараагийн шинэ Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг дэмжихгүй,
- Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байх.
Өчигдөр ээжүүдийн төлөөлөл үгээ хэлсэн бол өнөөдөр аавууд үзэл бодлоо илэрхийлсэн юм. Түүнчлэн "Meme үзэсгэлэн"-г толилуулж, тэмцэл дуусаагүй шалтгааныг танилцууллаа.
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
