Маргааш буюу тавдугаар сарын 24-ний Бямба гарагт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн биеийн тамир спортын газраас зохион байгуулах гэж байгаа “Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд нийт 23,080 иргэн оролцохоор бүртгүүлжээ.
Тодруулбал марафоны 42 километрт 322, 21 километрт 2,104, 10 километрт 2,727, таван километрт 14,205, 1.5 километрт 3,592, 800 метрт 64, 500 метрт 66 хүн гүйхээр бүртгүүлсэн гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн юм.
Тэгвэл эдгээр иргэд гүйлтэд бүртгүүлэхдээ хураамж төлжээ. Тухайлбал холын зай буюу 42 километрийн гүйлтэд оролцох хураамж хамгийн их буюу 90,000 төгрөг бол хамгийн бага нь 5,000 төгрөг байна.
Харин 500-800 метрт гүйх иргэдийн бүртгэлийн хураамжийг Монголын тусгай олимпын хороо хариуцжээ. Иргэдийн төлсөн хураамжийг тооцоолж үзвэл 472.6 сая төгрөг болж байна.
Иргэдийн төлсөн бүртгэлийн хураамжийн мөнгийг энгэрийн дугаар, дурсгалын медаль, футболк зэрэгт зарцуулдаг бололтой.
Марафоны хөтөлбөр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|