Марафонд гүйхдээ шинэ хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөв

Б.Манлай
2025 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2025 оны тавдугаар сарын 24-ний Бямба гарагт болно. Энэ өдөр нь автомашингүй байх юм.

Өнөөдрийн байдлаар нийт 6,500 орчим хүн гүйхээр бүртгүүлжээ.

НЭМГ-аас хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулсан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. 

Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:

  • Уралдааны өмнө  тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган бэлтгэл хийгээрэй.
  • Гүйх техникийг зөв эзэмшсэн байвал гэмтлээс сэргийлж, хурд нэмэгдэнэ. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
  • Бие махбод сэргэх тохиромжтой хугацаа, өөрийн биеийн онцлогтоо тааруулан гүйлтийн бэлтгэлийн давтамжаа ойртуулаарай.
  • Хөлд эвтэйхэн, туршиж үзсэн гутал, хөлс шингээдэг хувцас хэрэглээрэй. Гүйлтийн өдөр шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх нь чухал. Өмнө нь өмсөж, хэрэглэж байгаагүй хувцас, хэрэгсэл нь биед тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох зэрэг эрсдэл дагуулахыг санаарай.

Хооллолт, ус, ундаа:

  • Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэж, энерги эрч хүчээ нэмэгдүүлээрэй.
  • Уралдааны өмнө, явцын дунд, дараа нь тогтмол бага багаар ус уух нь чухал. Хөлсөөр гадагшилсан шингэний алдагдлыг ус ууж нөхөх нь зохимжтой.
  • Туршиж үзсэн энерги гель, ундаа хэрэглээрэй. Уралдааны үеэр өмнө нь ууж, идэж үзээгүй зүйл шинээр хэрэглэхгүй байх.

Уралдааны тактик:

  • Өөрийн хэмнэлээр гүйх: Эхлэлд хэт хурдан гүйх нь ядаргаанд хүргэж, амжилт бууруулдаг.
  • Хуваарилалт хийх: Анхны хагасыг хэт хурдан биш, сүүл рүү хурдаа аажмаар нэмэх нь оновчтой.
  • Олон нийтийн дэмжлэг, хамт гүйгчдийн хүч: Сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг зүйлсээ тооцоолох.

Сэргэлт, сэтгэлзүй:

  • Уралдааны өмнө сайн амрах, бүтэн нойр авах нь гүйлтийн туршид таны эрч хүчийг хадгалах гол түлхүүр байх болно.
  •  Ядрах, шантрах үедээ даван туулах сэтгэлзүйн хандлага өөртөө суулгах нь бариандаа саадгүй ороход тань тусална.
  •  Бэлтгэлийн дараа сунгалтын дасгал хийж, шөрмөс булчингаа уян хатан байлгахад анхаараарай. Мөн урт зам туулж гүйж ирээд уралдааны хувцсаа сольж өмсөх нь зохимжтой.
Хэрэв зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэд оролцохоос татгалзах нь зүйтэй.
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.168] 2025/5/7
Өлмий эсвэл ӨСГИЙгөөрөө эхэлж гишгэж гүйхгүй байх гээч ! Хүн улаараа гишгэж гүйнэ. 2. Холын зайд гүйхдээ цээжиндээ 2 наалт наадаг гэдгийг хэлээч !
1 | 1 Хариулах
Genz [66.181.176.232] 2025/5/7
Ene ikoniinhon nairuulga zuw bichih durem geechiig hayad udaj bgaa
0 | 0 Хариулах
Иргэн [202.131.232.74] 2025/5/7
Хураамжаа бууруулаач ээ хэт өндөр байна
1 | 0 Хариулах