Улаанбаатар хотоос зүүн тийш гарах замд CU конвиниенс дэлгүүрийн шинэ салбар өнөөдөр нээлтээ хийлээ. Хонхорын зам дагуу байрлалтай энэ салбар нь холын аялалд гарах хүмүүст зориулсан томоохон зогсоол, орчин үеийн тоноглол бүхий ариун цэврийн өрөө, 24 цагийн үйлчилгээгээрээ онцлог юм.
"Дэлгүүрүүд ч бас ариун цэврийн өрөөг ингэж хийж болдог юм шүү" гэж хэлээд байгаа мэт, энэ салбар нь орчин үеийн шийдэл, тоноглолтой, нэг удаад 10 хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой, багачуудад зориулсан гарын угаалтууртай, цэвэрхэн ариун цэврийн өрөө нь олон хэрэглэгчийн ая тухыг бүрдүүлж, үйлчилгээний салбарт шинэ стандарт тогтоож буйг харуулж байна.
Зам дагуу олон автомашин зогсох зогсоолын бүтээн байгуулалтыг шийдсэн байгаа нь энэ салбарын хоёр дахь чухал онцлог юм.
Түүнчлэн, хэрэглэгчид дээд зэрэглэлийн кофе, шууд аваад идэхэд бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг 24 цагийн турш хүссэн цагтаа ороод авах боломжтой болсон нь зөвхөн аялалд гарах хүмүүст биш, тухайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд ч ая тухтай үйлчилгээг үзүүлэх юм.