Уншиж байна ...

Товчооны авто замыг есдүгээр сарын 10-ны 08:00 цаг хүртэл хэсэгчлэн хаана

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд Товчооны авто замыг хэсэгчлэн хааж, нүхэн гарцын гол авто замыг Товчооны замтай холбоно.

Тиймээс тус замыг өчигдөр 23:00 цагаас эхэлж, энэ сарын 10-ны 08:00 цаг хүртэл хаах аж. Зам хаах хэсэгт газар шороо, борооны ус зайлуулах шугам, авто замын хучилт, авто замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ