Францын Парис хотод болж буй паралимпын наадмын жүдо бөхийн төрөл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор манай улс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар 53 дугаар байрт жагсаж байгаа билээ.
Өнгөрсөн Пүрэв гарагт эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ эхний тойргийн барилдаанаа хийж, Бразилын тамирчинд цэвэр унасан. Улмаар Грекийн бөх Масуру Эммануэлатай дагаж барилдсан боловч ялагдал хүлээсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа өчигдөр барилдаж, эхний тойрогтоо Шведийн бөхөд ялагдал хүлээв. Үргэлжлүүлэн Аргентины бөхтэй дагах барилдааны хийж цэвэр ялсан. Ийнхүү хүрэл медалийн Грекийн бөхтэй барилдсан боловч ялагдаж, тавдугаар байр эзэлсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Баттөгс Италийн тамирчинтай 15:30 цагт, +90 кг-ын жинд Д.Ганбат Туркийн тамирчинтай 16:00 цагийн үед барилдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!