Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлээс зөрчил илэрчээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хийж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар шалгалтад 18 сургууль, цэцэрлэгийг хамруулсан бөгөөд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүй, хоол үйлдвэрлэлийн технологийн картад орц, илчлэг, шим тэжээллэг  чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн хоёр цэцэрлэгт хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өгсөн байна.

Харин сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг есдүгээр сарын 4-нөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд хийх гэнэ.

зураг
 
зураг