ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 25 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зонхилон үйлдэгдэж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Тухайлбал 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 4,124 хэргийн 32.5 хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил байжээ. 

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. 

2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийг удаа дараа үйлдсэн 25 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Эрдэнэсоёл "Дуудлага мэдээлэл өгч байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон бусад зөрчлийн хохирогч болж байгаа хүмүүс цагдаагийн байгууллагад анх дуудлага мэдүүлэг өгснөөсөө тэс өөр нөхцөл байдлын талаар ярьдаг. Энэ нь хууль буруу хэрэглэдгийн үндсэн нөхцөл шалтгаан юм. 

Нөгөө талаар хүчирхийлэгч нарын талаар цагдаагийн байгууллагад удаа дараа худал мэдээлэл өгснөөрөө тухайн хохирогч

  • дахин гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хохирогч болох
  • цаашлаад гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байгааг ойлгох ёстой.

Тиймээс энэ төрлийн зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэд олон нийтэд хууль эрх зүйн мэдээлэл хүргэх ажил чухал" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.55] 2024/9/7
Хамгийн арчаагүй сул дорой эрчүүд гэр бүлийн хүчирхийлэгч байдаг удаа дараа юм бол хориод албадан хөдөлмөр хийлгэж цалинг нь ар гэрт өгдөг болоосой хуульгүй улсад ээж нар хамгийн их хохирч үлддэг
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.185] 2024/9/6
Новшнуудыг ороzод аваачаад хаячих.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2024/9/6
Гэр бүлийн хүчирхийлэлийг зөвхөн эрэгтэй хүн үйлддэг, гэр бүлийн хохирогч зөвхөн эмэгтэй хүн гэсэн бодлоо тархинаасаа авч хая.
9 | 3 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/6
Биөнд халдсан хэн бүхэн шууд гэмт хэрэг хийсэн болж цагдаа оролцох эрхтэй болдог ! !
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/6
Эмэгтэй нь биөнд халдвал адилхан л хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг. Эр эм нь хамаагүй. Хуулинд эрэгтэй эмэгтэй гэж заагаагүй. Амьдрал дээр эрэгтэй нь давуу талаа ашигладаг тохиолдол их байдаг учраас ...
3 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/6
Энд ч бас эр эм гэж ялгасан ганц ч үг алга. Сайн харвал хохирогч, хүчирхийлэгч л гэсэн байна !
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.56] 2024/9/6
Эхнэр намайг цохиж алгадаад дараа нь цагдаа дуудаад баривчлуулах гэж оролддог байсан. Салсан зүгээр, одоо гэрт амар амгалан ноёлож байна.
7 | 0 Хариулах
Red [176.3.51.141] 2024/9/6
Сэтгэл зүй, үг хэл амын хүчирхийлэлийг эмэгтэйчүүд голдуу үйлддэг
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.233] 2024/9/7
Эр эм хэн ч байсан хүний биед халдаж болохгүй
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.50] 2024/9/7
Ter unenii huvitai odoo used emegtein erh davamgauldag Bolson hamtragch ni tsagdaa bval huniig yaj ch heregt hiih yum bnlee
0 | 0 Хариулах