Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэх европ стандартыг нэвтрүүлэн импортын хараат байдлыг бууруулж буй “Монголын Алт” (МАК) ХХК 36 дахь удаагийн “Барилга Экспо” арга хэмжээний үеэр “МАК Евро Виндоор”, “МАК Евро Венти” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээ онцлон танилцууллаа.
Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд барилга, орон сууцны дулаан алдагдал нь хамгийн том асуудал болж байгаа бөгөөд барилга нь цонх, хаалга болон хананаасаа хамгийн их дулааныг алддаг байна.
Тиймээс МАК компани уг асуудлыг бүрэн шийдвэрлэх бодлогын хүрээнд Монголын орчин нөхцөлд тохирсон тоноглол, технологийн шийдэл бүхий эрчим хүчний хэмнэл бий болгож, зундаа сэрүүн, өвөлдөө дулаан орчныг бүрдүүлэх Европ стандартын цонх, хаалгыг материал, загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд санал болгож байна.
МАК-ийн цонх, хаалга, шилэн багц, фасадын цогц үйлдвэр болох “МАК Евро Виндоор” нь 2019 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч SCHUCO, WEINING, ELUMATEC, LISEC, FRATELLI PEZZA зэрэг брэндийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмжийг ашиглан Европын түүхий эд, арга туршлагын дагуу үйлдвэрлэл явуулж байна.
Технологийн онцлог, давуу талын хувьд шил хооронд аргон шахах, цанталтаас хамгаалах тусгай орц ашиглах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах Low-E түрхлэг түрхэхээс гадна цонх бүрдээ ган зүрхэвч төмөр болон RC3 олон улсын стандарт бүхий хулгайн халдлагаас хамгаалах тусгай тоноглол суурилуулах зэргээр хамгийн сүүлийн үеийн инновацлаг шийдлүүдийг ашиглаж байна.
Ингэснээр хэрэглэгчдэд өвлийн хүйтэнд цантаж, дулаан алдахгүй, деформацад орж гажиж эвдрэхгүй, дуу чимээ тусгаарлалт сайтай, аюулгүй байдлыг бүрэн хангасан өндөр чанартай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж байгаа юм.
Түүнчлэн хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэх үүднээс хуванцар, мод, хөнгөн цагаан гэсэн гурван төрлийн материалаар цонх, хаалга үйлдвэрлэж байгаа бөгөөд шилийг цайруулах, эрмэг дарах, нүхлэх, хэвлэлтэй шил хийх зэрэг шинэ үйлчилгээг санал болгож эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!