ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Үрэвсэлтэй үед эр, эм бэлгийн эс уулзаж, үр тогтсон өндгөн эс үүсэхгүй учраас үргүйдэлтэй болдог"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүд болон үргүйдлийн олон улсын ээлжит хурал "Шангрила" зочид буудалд өнөөдөр боллоо. 

Энэхүү хурлыг “Regenerative Medical Center” үр шилжүүлэн суулгах төвөөс хоёр жил тутамд зохион байгуулж байна. 

Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба анхаарах асуудлын талаар Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны тэргүүн, Анагаах ухааны доктор Ц.Үржиндэлгэрээс тодрууллаа. 



Тэрбээр хэлэхдээ "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр насанд хүрсэн нөхөн үржихүйн насны хүмүүсийн 17.5 буюу зургаан хүн тутмын нэг нь үргүйдэлтэй гэж мэдээлсэн байдаг.

Үргүйдэл нь тухайн хүний эрүүл мэндээс гадна гэр бүл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болдог. “Эмэгтэй хүний гоо сайхан үргүйдэлтэй болоод ирэхээр буурдаг” гэж гадаадын зочин, профессорын танилцуулгад ч дурдагдаж байна. 

Үргүйдлийн шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэгвэл үргүйдэл гэж юу вэ?

Нэг жилийн хугацаанд жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүй, тогтмол бэлгийн амьдралтай байхад жирэмслэхгүй байвал үргүйдэл гэж үздэг.

Түүнчлэн 35-аас дээш насны жирэмснээс хамгаалах арга хэрэглэдэггүй, тогтмол бэлгийн амьдралтай байгаа эмэгтэйчүүд зургаан сар болбол үргүйдэлтэй гэж үзэх тодорхойлолтын шинэ санаанууд гарч ирж байгаа.

Гэр бүл, үр хүүхэдтэй болох төлөвлөгөө гаргасан ч жирэмслэхгүй байгаа бол хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй.

Шалтгааныг тодорхойлох зорилгоор маш олон шинжилгээг хийлгэх ёстой байдаг учир эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг. 

Эрэгтэйчүүдийн үрийн шингэнийг шинжлэхэд л эсийн тоо нь хангалттай эсэх хөдөлгөөн нь чанартай байна уу гэдгийг амархан үзэж болно. 

Харин эмэгтэйчүүдийн шалтгаан нь таван төрөлд байж болох учраас удаан үргэлжлэх магадлалтай. Тиймээс шинжилгээгээ дэс дараалалтай, шантрахгүй зохих хугацаанд нь өгөх шаардлагатай" хэмээн зөвлөлөө.  

Үргэлжлүүлэн "Нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл нь эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг авчирдаг. Ялангуяа үрийн хоолойг битүүрүүлж, нарийсган хучуур эдэд нь нөлөөлдөг өвөрмөц халдвараас үүдэлтэй. 

Энэ тохиолдолд эр, эм бэлгийн эс уулзаж чадахгүй, үр тогтсон өндгөн эс үүсэхгүй учраас үргүйдэлтэй болж байгаа.

Үр шилжүүлэн суулгах төвд ханддаг олон шалтгааны нэг нь үрийн хоолойн битүүрэл юм. 

Үрэвслээс сэргийлэхийн тулд шат дараалсан шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай. Шинжилгээгээр оношоо тодруулаад тохирсон эмчилгээг бүрэн зөв хийлгэх хэрэгтэй. Анхдагч урьдчилан сэргийлэлт бол үрэвслээс сэргийлэх явдал гэдгийг дахин зөвлөе. 

Үрэвслээс сэргийлэхийн тулд бэлгийн замбараагүй хавьталгүй байх ёстой. Мөн нөхцөлт эмгэг төрөгчийн халдвар хүний биед байх үед сэдээж өвчин болгохгүй байхад анхаарах хэрэгтэй" гэлээ. 

"Оюутнуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг тааруу буюу 40-50 хувь нь буруу ойлголттой байсан"

Мөн "Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх тандалт судалгааг манай холбоо 2023 оны эхний улиралд хийж байсан.

Сургалт явуулдаг таван сургуулийн нэг, хоёрдугаар дамжааны оюутнуудын дунд явуулсан. Судалгааны үр дүн маш тааруу гарсан. Өөрөөр хэлбэл оюутнуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг тааруу буюу 40-50 хувь нь буруу ойлголттой байсан. 

Энэ нөхцөл байдлыг засахын тулд Ерөнхий Боловсролын Сургуульд эрүүл мэндийн хичээлийг бодлогоор чанартай сайн ордог байх хэрэгтэй.

Буруу ойлголт, дадал, хандлагатай байснаар эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирч, цаашилбал үргүйдэлд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж болзошгүй. 

Өсвөр насныхны хувьд хүсээгүй, эрт жирэмслэхээс сэргийлж мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд ээж, эгч гэр бүлийн хүмүүст нь энэ төрлийн мэдээллийг хүргэх явдал" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [73.225.77.210] 2024/9/7
Зураг дээр 20 орчим насны залуугийн хөл, 35-40 орчим насны эмэгтэйн хөл байна. Ажмаа залуу хүү уруу татаад байгаа юм уу даа.
0 | 0 Хариулах
Guest [66.181.161.110] 2024/9/7
Хамгийн адгын шаарууд бол ядуу хэрнээ хүүхэд гаргаж буй хүмүүс.
6 | 1 Хариулах
Harbo [185.104.138.62] 2024/9/9
Ядуу+Орк хэрнээ Оркоо мэдэхгүй бас нэг Орк зулзага гаргаад дүүрэн Оркууд
1 | 1 Хариулах
Zochin [202.55.188.43] 2024/9/7
Mgl emch nar medleg mash mu bas gar harj uilchildeg zergees ard tumnii uwchin hamaarch bga shde gadaad emch nar mundag bho tamine
3 | 2 Хариулах
Hh [122.201.31.95] 2024/9/7
Huvi hun bur uuriin biedee ezen bolood am ruugaa yu gulguulahaa anzaargatai archaatai bh heregtei bolhoos emch nar zoviur shinj temdegiig chin namdaah l ajil uureg guittsegene shd, chamaas uuruus chin chinii eruul mend 99% hamaarna
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/9/7
mongol emch nariin zuvlogoo er ni ih hocrogdmol, onovchtoi bish baidag daa. hel us medkui, delhiin emch nar yu hiij yu zuvloj baigaag unshdaggui meddeggui, haranhui hocrogdmol baidag. end helsen zuil yu gej tiim bhv dee. urevseltei ued ur togtohgui ch geh shig. togtdog bolood mongoloor duuren uvchin huuchtai, ungu zus muu, avir myy, uzemjgui, uhaan muu humuus baigaamshd.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.185.193] 2024/9/6
Hudlaa bhoo tm bsn bol zawhai erchvvd end ted 2 , 3 ehneriin 4,5 hvvhed gd hiigd yawhgv bailgvi de. Mongoloor dvvren salsan sarinsan baahan hvvued tsuwuulsan awgai nar l bn
2 | 1 Хариулах
💩 [66.181.185.82] 2024/9/6
hujaa goimon sain ideed bai
2 | 1 Хариулах
e [66.181.161.39] 2024/9/6
gitad hool huns, amtlagch ih ideed baival urguideltei bolno bas havdar bolnoo
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.164] 2024/9/6
Бзхө бузрууд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.181] 2024/9/6
Үргүй байхыг хүссэн хүнд бол хамгаалалтгүй хавьтаж болдог гоешдээ, гундаад байсан юм алга, их хүсээд байхад олдохгүй байвал сэтгэл гутралаар л гундах байх, үргүйдэл нь шууд гундах шалтгаан биш гэж боджийн, эмэгтэй хүний дотор орохгүй л бол ойлгохгүй сэдэв эрчүүдийн хувьд
0 | 4 Хариулах
Зочин [103.212.116.44] 2024/9/6
Үргүйдэл хоёр төрөл байдаг: Анхдагч (огт хүүхэдтэй болж байгаагүй), хоёрдогч (өмнө нь хүүхэдтэй болж байсан ч дахиад болохгүй байгаа.) Үргүйдэлд хүргэдэг олон шалтгаан байгаа. Үрийн хоолой битүүрэх, бамбай дотоод шүүрлийн асуудал, шалтгааныг нь тогтоож чадахгүй нь ч бий. Харамсалтай нь Монгол улс хүн амаа өсгөх бодлого баримталдаг гэдэг ч үргүйдлийн асуудлыг төдийлөн авч үздэггүй.
4 | 3 Хариулах
Guest [66.181.161.110] 2024/9/7
Сайн хэрэг. Улаанбаатарт хүний тоо багадаагүй ихдэж байгаа.
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.105.99] 2024/9/6
Ус мөн их уу!булаг уулын ус бол жинхэнэ ус!! учир нь эрдэс бодисор баялаг
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.105.99] 2024/9/6
Мөн эмэгтэйчүүдийг кальци уу гэж шахаад байдаг.энэ чинь жинхэнэ хорлонт террорист ажиллагаа юм.хүн кальци алдсанаар яс сийрэгжээд байдаг юм биш шүү дээ.гол эрдэс бодис болох магни фотасио дутагдалтай болхоор кальци алддаг.гэтэл дан кальци уугаад байхаар зүрх судасны ажиллагаа чинь алдагдаж үхэлд хүргэж байгаа юм
7 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.105.99] 2024/9/6
Үндсэндээ байшин барих зуурмагтаа цементээ л нэмээд байгаа гэсэн үг.цемэнт нь ихэдхээр юу болох уу 🤦 кальци тэгэхээр судасны хана хатууруулж шохойжуулж алдаг юм
2 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.105.99] 2024/9/6
Хэрэв хүүхэд олий гэвэл эко ногоон өнгөтэй ногоонууд маш их хэрэглэх дээр нь нэмээд бэлдмэл уух хэрэгтэй!
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.105.99] 2024/9/6
Эрдэс бодис юу вэ гэхлээр ногоон өнгөтэй ногоонууд! буцалгаж биш салаат жүүс маягаар бэлтгэсэн ногоонууд! Магни, фотасио дутагдалтай гэсэн үг! монголын эмч нэртэй мануухайнууд ерөөсөө мэдэхгүй
4 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.105.99] 2024/9/6
Үргүйдэлд хүргэдэг гол шалтгаан бол бие эрдэс бодис муутайгаас юм шүү дээ 😏 эмэгтэй хүний бие чинь яг тариалангийн талбай шиг үржил шим муу бол тариа муу ургасан ч тааруу (зулбалт) Энэ талаар ямар ч эмч хэлэхгүй ихэнх нь мэдэхгүй
4 | 0 Хариулах
Зочин [122.201.31.74] 2024/9/6
өөрсдөө бас жин нэмэхээс айгаад бараг юм идэхгvй, идлээ ч гадуур хооллох дуртай.
0 | 0 Хариулах