• 6 сарын 11, Лхагва

CS2: Дэлхийн аварга буюу "BLAST.tv Austin Major 2025"-д оролцох Монгол багуудын тоглолтын тов гарчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" зургаадугаар сарын 02-22-нд АНУ-д зохион байгуулагдах билээ. 

Тус тэмцээнд манай улсаас "The MongolZ" болон "Chinggis Warriors" гэсэн хоёр баг оролцох бөгөөд тоглолтын тов тодорхой болсон байна. 

"Chinggis Warriors" багийн хувьд нэгдүгээр шатнаас тэмцээнийг эхлүүлэх бөгөөд ирэх сарын 3-ны 23:00 цагт Норвегийн "HEROIC" багтай "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглоно. Тэд өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг зорьсон талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Тойргийн шатанд нэг баг нийт таван удаа тоглох боломжтой бөгөөд гурван удаа ялалт байгуулбал дараагийн шат руу дэвшинэ.
зураг
 
`Chinggis Warriors` багийн оролцож буй нэгдүгээр шат
Харин "The MongolZ" баг энэ удаагийн дэлхийн аваргыг гурав дахь буюу шөвгийн 16 багийн шатнаас эхлүүлж байгаа. Тэд зургаадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт хоёрдугаар шатнаас дэвшиж гарч ирсэн аль нэг багтай нь "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглоно. 
Мөн тэд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнийг хасаг шигшээ шатнаас өндөрлүүлсэн юм.
зураг
 
`The MongolZ` баг оролцож буй гуравдугаар шат

1.2 сая ам.долларын шагналын сантай "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнд нийт 32 баг гурван шатлалд хуваагдаж тойргийн журмаар тоглоно. Ийнхүү явсаар хамгийн сүүлийн Playoffs шатанд найман баг тунаж үлдэх учиртай. Мөн түрүүлсэн багт 500,000 ам.доллар, хоёрдугаар байрт 170,000 ам.доллар, 3-4 дүгээр байрт шалгарсан багт тус бүр 80,000 ам.долларын шагнал хүртээх аж.