Уншиж байна ...

140 хүний эргэлзээг мэдлэг болгосон өдөрлөг: Интермед эмнэлэг таныг сонсож байна

ikon.mn
2025 оны 6 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

“Хорт хавдрын онош сонссон тэр мөчөөс эхлэн хүний амьдрал хоёр хуваагддаг.” Энэ бол олон мянган хүний туулж буй бодит үнэн. Гэхдээ энэ онош амьдралын төгсгөл бус, харин тэмцлийн эхлэл байж чадна. Энэхүү тэмцэлд зөвхөн эмчилгээ бус, мэдлэг, мэдээлэл, сэтгэл зүйн дэмжлэг чухал үүрэгтэй.

Иймээс Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хорт хавдрын талаар мэдээлэл түгээх, өвчтөн болон тэдний ар гэрийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүй 5 удаагийн цуврал өдөрлөг зохион байгууллаа.

2025 оны 3-р сарын 21-нээс 6-р сарын 6-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт нийт 140 гаруй иргэн хамрагдсан бөгөөд “Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс”, “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдар”, “Хөх, умайн хүзүү, өндгөвчийн хорт хавдар”, “Уушги, голтын хорт хавдар”, “Бусад төрлийн хорт хавдар” гэсэн таван сэдвийн хүрээнд явагдлаа.
зураг
 

Уулзалтад Интермед эмнэлгийн хавдар болон мэс заслын чиглэлээр мэргэшсэн баг болох АУ-ны доктор, клиникийн профессор, цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч А.Болд, Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч Я.Дугарсүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тэргүүлэх эмч, клиникийн профессор Э.Тайванбаатар, Хавдрын эмч М.Мөнхзул, Б.Билгүүнзаяа, Б.Даваадаш нар оролцож, оношилгоо, эмчилгээ, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, бодит тохиолдлууд дээр суурилсан туршлагаа хуваалцсан нь оролцогчдын итгэл, ойлголтод үнэтэй хөрөнгө оруулалт болсон.

Өдөрлөгийн үеэр оролцогчид эмч нартай ганцаарчилсан уулзалт хийж, өөрийн эрүүл мэндийн нөхцөлд тохирсон зөвлөгөө авч, өвчний талаар цогц ойлголттой болсон. Мөн хавдартай иргэд өөрсдийн амьдралын түүхийг хуваалцаж, нэгнээ дэмжин, урам зориг өгсөн сэтгэлтэй уур амьсгал бүрдсэн нь хамтдаа энэ сорилтыг даван туулах итгэлийг өгсөн.

зураг
 

Түүнчлэн ар гэрийнхэн, асран хамгаалагчдад зориулан тусгай зөвлөмж, мэдээлэл өгч, зөвхөн өвчтөн бус, тэдний хажууд зогсдог хүмүүсийн сэтгэл зүйг ойлгож, дэмжих зорилго амжилттай хэрэгжлээ.

Интермед эмнэлэг цаашид энэхүү үнэ төлбөргүй өдөрлөгөө сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зөвхөн өвчтөнүүд төдийгүй эрсдэлт бүлгийн иргэд, асран хамгаалагчид, сонирхсон бүх хүнд нээлттэйгээр үргэлжлэх юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.