Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулжээ.
Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.
Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!