Уншиж байна ...

Албадан гаргах ажиллагаанд саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Cambaza Celeste-г хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Тодруулбал тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа гэмт хэрэгт хэрэгт холбогдож байсан ба Монгол Улсаас гарч явахаас удаа дараа зайлсхийж, төрийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, биед нь халдах, тээврийн хэрэгслээс зугтаах зэргээр үйл ажиллагаанд нь санаатай саад учруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдлийг удаа дараа гаргасан байна.

Иймд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад хоёр жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ. 

https://www.facebook.com/100064305714994/videos/pcb.1106217931531720/1054143962834371